Сургуулийн сүлд дуу

” Гэгээн хүслийн Эхлэл ” дуу нь 2006 онд  зохиогдож Морин хуур наадмын хүүхдийн дууны төрөлд ” Гран При ” шагнал хүртэж байсан.

Шүлэг Яруу найрагч Л.Ганзул                                                                                                Хөгжим Б.Бямбабаяр / МУУГЗ /

 Гэгээн хүслийн “ Эхлэл ”

Шувууд ганганаад буцахад

Сургуульдаа бид яарна

Шинэхэн хонхны дуугаа санана

Сурагчийн ширээндээ бид яарна

Анги ангидаа ижилдсэн

Андууддаа бид яарна

Алтан нартай хорвоогийн

Учрыг тайлах гэж бид яарна

Дахилт : Ирээдүйд биднийг хөтлөх

                “ Эхлэл ” болсон сургууль минь

                 Ижий аавынхаа ачийг хариулах

                 Гэгээн хүслийн “Эхлэл сургууль минь

Холын шувуудыг ирэхэд

Сургуульдаа бид хорогдоно

Хонгор гэнэхэн сэтгэлдээ

Сувдан гунигтай бид хорогдоно

Аавын гэрээс өөрцгүй

Анги танхимдаа хорогдоно

Ачтаны дээд ачтан ижий аав шиг

Ангийн багшдаа бид хорогдоно

                    Дахилт : Ирээдүйд биднийг хөтлөх

                   “Эхлэл” болсон сургууль минь

                    Ижий аавынхаа ачийг хариулах

                    Гэгээн хүслийн “Эхлэл сургууль минь