Мэндчилгээ

                                                                                                                    zahi                                                                       Мэндчилгээ

Эрхэм хүндэт зочид та бүхнийг манай вэб хуудсаар тухтай аялахыг хүсье.Та бүхэнд Монголын анхны хувийн “ Эхлэл ” бүрэн дунд сургуулийн 15 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Мөн сургуулийн төгсөгчид, ахмад багш нар, багш, ажилчиддаа 15 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Манай сургууль 1999 онд Хан Уулынхаа өвөрт, Хатан туулынхаа хөвөөнд 100 гаруй сурагчтай, 10 гаруй үндсэн багштайгаар Монгол Улсдаа эрдмийн нэг шинэ уурхайг нээсэндээ бахархалтай байдаг.“ Эхлэл ” сургуулийнхаа араас олон сайхан сургууль байгуулагдах үндсэн суурийг тавьсан бөгөөд бид олон сайхан амжилтуудын эхлэлийг тавьж гаргаж бусдадаа үлгэр дууриал болж 15 жилийнхээ ойн босгонд ирлээ. Бид өөрсдийн гэсэн сургуулийн тохилог байртай, тогтсон онцлогтой, сургалтын агуулга хөтөлбөртэй учраас сургуулийн маань суралцагчид, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байдагт баяртай байдаг. Та бүхний үнэтэй зөвлөгөө бидний ажилд ихээр тус болно гэдэгт итгэж байна. Та бүхний ажил үйлс сэтгэлчилэн бүтэх болтугай.

                                                      Улсын Математикийн олимпиадын аварга, Алтан гадас одонт, Зөвлөх багш

                                                                                                      Аюурзана Энхжаргал