Багш нар

   Аюурзана Энхжаргал
А.Энхжаргал нь Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1981 онд Улаанбаатар хотын     41-р сургуулийг дүүргэж, 1981-1986 онд МУИС-ийн Математикч,Математикийн  багш   мэргэжлээр төгссөн.
    Хөдөлмөрийн замнал

1986-1989 онд Нийслэлийн 60-р сургуульд
1989-1991 онд Нийслэлийн 34-р сургуульд Математикийн багш
1991-1999 онд УБ хотын физик, математикийн үнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуульд матемтаикийн тэнхимийн эрхлэгч
1999 онд Математик, Физик, Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “ Эхлэл ” бүрэн дунд сургуулийг үүсгэн байгуулаад захиралаар ажиллаж байна.
    Ажлын амжилтаас
Саруулхан тунгалаг сэтгэж, урамтай ухаалаг амьдрах мэргэн арга бол тоо бодох гэнэ. Энэ бол амьдралын томьёолол. Үнэхээр магадлалтай юм. А.Энхжаргал нь багшийн амьдралын цаг мөч бүр тоо бодлого учраас.
Тэрээр Математикийн олимпиадад 1990, 1991 онд хотод 3-р байр, улсад тэргүүн байр эзэлж байсан бол ур чадварын уралдаанд 1993, 1994 онд дүүрэг, хотын аварга, улсад 2,3-р байруудыг тус тус авч байжээ. Түүний шавь нар ч мөн адил менежмент сайтай багшийн жимээр алхаж буй. Товч дурдвал:
1992-1997 онуудад хот, дүүргийн олимпиадын 14 удаагийн аварга, Улсын олимпиадын 3 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль
1995 онд шавь Т.Хулан Сахагийн олимпиадаас уран бодолт
1996 онд шавь Т.Хулан Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль
1997 онд шавь Б.Энхбаяр, Т.Хулан нар олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль
1997 онд Евро Азийн Математикийн олимпиадаас шавь Н.Эрдэмбат хүрэл медаль
2005 онд шавь Д.Энхзаяа Улаанбаатар хотын Математикийн олимпиадын аваргаар тус тус шалгарчээ.
       1111     Бүтээлүүд
А.Энхжаргал “ Арифметик ” 5-6-р анги
А.Энхжаргал “ Арифметик ” 7-р анги
А.Энхжаргал “ Арифметик ” 8-р анги
А.Энхжаргал “ Арифметик ” 9-р анги
А.Энхжаргал, Ж.Пүрэвжав   “ Алгебр ба анализын эхлэл ” 11-р анги
М.Адилбиш “ Арифметикийн өгүүлбэртэй бодлого бодох арга барил ” номонд редактораар ажиллажээ.
Гавьяа шагнал
А.Энхжаргал багшийн ажлын амжилтыг үнэлж
1989 онд “ Арга зүйч багш ” цол, тэмдэг
1991 онд “ Монгол Улсын зөвлөх багш ” цол тэмдэг
1992 онд “ Ахлах багш ” цол, тэмдэг
1993 онд БСШУЯ-ны “ Хүндэт жуух ”
1996 онд АБТА
1997 онд “ Нийслэлийн мэргэжлийн аварга ”
2000 онд Монголын оюутны холбооны дээд шагнал “ Соён гэгээрүүлэгч ” одон
2009 онд “ Алтан гадас ” одон
2011 он Боловсролын байгууллагын 90 жилийн ойн медалиар тус тус шагнасан байна.

1016488_10203256465354795_525052834_n Сургалтын менежер Цэгмэд Энхтуул
Ц.Энхтуул нь Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд нийслэлийн 48-р сургуулийн тооны анги, 1992 онд МУИС-ийг Физикч, Физикийн багш мэргэжлээр төгссөн.
Хөдөлмөрийн замнал
1992-2002 онд Улаанбаатар хотын Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “ Эхлэл ” бүрэн дунд сургуульд физикийн багшаар ажиллан улмаар 2007 оноос эхлэн тус сургуульд сургалтын менежрээр ажиллаж байна.
Ажлын амжилтаас
Тэрээр боловсролын байгууллагад 20 жил ажиллахдаа
БГД-ийн 9 удаагийн аварга

Дүүргийн II-III байрын шагналыг 6 удаа хүртэж байсан
Хотын олимпиадын мөнгөн медаль
Улсын физикийн олимпиадын хошой хүрэл медальт
Багаараа дүүргийн олимпиадын 8 удаагийн аварга
Амжилт хэмээх хөлөг онгоцны залгуурыг зөв зүгт чиглүүлж яваа Ц.Энхтуул багш физик хэмээх сонирхолтой шинжлэх ухааныг амьдралд ойр жишээгээр энгийн, ойлгомжтой, өвөрмөц арга зүйгээр зааж, сурагчдын авьяасыг нээн илрүүлж хөгжүүлэхэд анхаарч ирсэн учир түүний шавь нар амжилтын эзэд болцгоож, багшийнхаа алдрыг дуургасаар байна. Тэд 1992-2011 онуудад дүүрэг, хот, улсын олимпиадуудаас 71 алт, 81 мөнгө, 84 хүрэл медаль хүртжээ. Шавь нар нь оюуны сац суваргынхаа суурийг зөв тавьсан учраас эх орондоо болон хилийн чанадын их сургуулиудад амжилттай ажиллаж байна. Одоо тэрээр өөрийн арга зүйгээ залуу багш нарт зааж сургаж, багшийн арга зүйг хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулж байна.
Гавьяа шагнал
Багш Ц.Энхтуулын хөдөлмөрийг үнэлж
1993 онд “ Заах аргач багш ” цол, тэмдэг
1995 онд БСШУЯ-ны “ Жуух бичиг ”
2006 онд “ Боловсролын тэргүүний ажилтан ” цол, тэмдэг
2011 онд Боловсролын 90 жилийн ойн медалиар тус тус шагнасан байна

 

      Сургалтын менежер Бямбаа Лхамноржмоо
      Б.Лхамноржмоо нь Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. 1976-1984 онд Чулуут    сумын 8 жилийн сургууль, 1984-1988 онд Багшийн сургууль, 1996-1998 онд МУБИС-ийг тус тус дүүргэжээ. Заах аргын тэргүүлэх зэрэг, Боловсрол судлалын магистр цолтой.
     Хөдөлмөрийн замнал
    1988 оноос Сэлэнгэ аймгийн 8 жилийн 1-р дунд сургууль
    УБ “ Шавь цогоцлбор ” сургуульд бага ангийн багш
    2003 оноос “ Эхлэл ” сургуульд сургалтын менежерээр тус тус ажиллан, боловсролын

байгууллагад 24 жил тасралгүй зүтгэсэн байна.
    Ажлын амжилтаас
    1990-ээд оны эхээр Шавь төвтэй сургалтын арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд багагүй хувь         нэмэр оруулж, түүний хичээл байнгын нээлттэй байж, хот хөдөөгийн олон зуун багш нар, арга зүйч нар хичээлд нь сууж туршлага солилцож байжээ. Тийм ч учраас 1996 онд Монголын багш нарын VI их хуралд төлөөлөгчөөр оролцож, дүүргийн “ Хөдөлмөрийн аварга ”, 1999 онд ур чадварын уралдааны дүүрэг, хот, улсын аварга, 1999 онд заах аргын “ тэргүүлэх зэрэг ”, 2000 онд дүүргийн мэргэжлийн аварга, 2006 онд сургуулийн хөдөлмөрийн аварга болжээ.

Бүтээлүүд
Хүн төрөлхтөн цаасыг бүтээснээр ном судар, бичиг үсэг бий болж, оюуны их бүтээл, туурвилын хувьсгал хийж чадсан. Б.Лхамноржмоо багш 1999 онд анхны 6 настны сурах бичгийн бичилцэж, мэдсэн сурснаа хуваалцах ном бүтээх ажилд ханцуй шамлан зүтгэжээ.


Capture
Сурах бичиг, ном зохиол гарын авлага
 “ Уран зангилаа ” 6 настны сурах бичиг (хамтын бүтээл) 1999 он
“ Математик ” 6 настны сурах бичиг (хамтын бүтээл ) 2000 он
“ Монгол хэл – 3 ” (хамтын бүтээл) 2001 он
“ Төрөлх хэл – 4 ” (хамтын бүтээл) 2001 он
“ Урлая, хийе, бүтээе ”  (хамтын бүтээл ) 2001 он
“ Монгол хэл – 3 ” (хамтын бүтээл) 2006 он
“ Монгол хэл – 4 ” (хамтын бүтээл) 2007 он
“ Монгол хэл – 5 ” (хамтын бүтээл) 2007 он
“ Хөтөлбөр боловсруулах арга зүй ” ( хамтын бүтээл ) 2007 он
“ Хүн орчин 1 ” дасгал ажлын ном ( хамтын бүтээл ) 2008 он
“ Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг 2- р ангийн хичээлд тусгах нь ” ( хамтын бүтээл ) 2009 он
“ Сурагчийн дэвтэр ” ( хамтын бүтээл ) 2009 он
“ Математик – 2 ” дасгал ажлын ном ( хамтын бүтээл ) 2010 он
“ Дижитал ном унших арга зүй ” ( хамтын бүтээл ) 2011 он
“ Монгол хэл – 4 ” ( хамтын бүтээл ) 2011 он
Судалгаа, эрдэм шинжилгээ, заах арга,  сурталчилгааны өгүүлэл
Сурагчийг амжилттай суралцахад нөлөөлөлх хүчин зүйлээс УБ 2010 он, МУБИС “ Лавай ”
“ суралцагч амжилттай сурахад эцэг, эхийн оролцоо ”  УБ 2009 он, МУБИС “ Гадаад хэл заах арга зүйн асуудал ”
“ Бага боловсрол багшийн хөгжил  ” 2005 он
 Сургалтын хэрэглэгдэхүүн
“ Хөтөлбөр боловсруулах арга зүй  ” сургалтын кино CD, УБ 2007 он
Илтгэл
“ Шавь төвтэй сургалтыг сургалтанд хэрэгжүүлэх нь ” сэдвээр онол практикийн бага хуралд илтгэл 1998 он
“ Суралцагчийн амжилттай сурахад эцэг эхийн оролцоо ”  МУБИС-иас зохион байгуулсан ЭШБХ-д тавьсан илтгэл 2010 он
Гавьяа шагнал
1996 онд “ Арга зүйч багш ”
1996 онд “ Нийслэлийн оны шилдэг залуу ”
1997 онд “ Заах аргач багш ”
1999 онд “ Ардын Боловсролын Тэргүүний ажилтан ”
2004 онд “ Есөн эрдэнэ ” багш нарын холбооны шагнал
2011 он Боловсролын байгууллагын 90 жилийн ойн медиалаар шагнуулжээ.

 

           Гантөмөр Батхуяг
 Г.Батхуяг нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1979 онд 32-р сургууль, 1979-1981  онд 18-р сургууль, 1981-1986 онд МУИС-ийн математикч, матемтаикийн багш мэргэжлээр  төгссөн.
 Хөдөлмөрийн замнал
 1985-1988 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 10 жилд
 1989-1992 онд нийслэлийн 4-р сургуульд
 1993-2002 онд нийслэлийн 11р сургуульд
 2003 оноос эхлэн Улаанбаатар хотын анхны бүрэн дунд, хувийн “ Эхлэл ” сургуульд  математикийн багшаар тасралтгүй ажиллаж байна.
 Сурагчдын амжилтаас
 Математик гэдэг тооцоолохуйн урлаг. Түүнд дур сонирхолтой байна гэдэг тухайн хүний  оюуны ертөнцийн хаалга нээлттэйг илтгэж буй хэрэг. Г.Батхуяг багшийн шавь нар бусдаас нэг алхмын өмнө гишгэж байдаг нь дараах амжилтаас тод харагдана.
1997 онд улсаас 1 мөнгө, хотоос 1 мөнгөн медаль
1997,1999 онд улсын хошой хүрэл, дүүргийн хошой хүрэл, дүүргийн хүрэл медаль
1999 онд улсын хүрэл медаль
1999, 2000 онд шавь Амарсанаа олон улсын хүрэл, улсын хошой аварга, хотын 3 удаагийн аварга, дүүргийн хүрэд медаль
1999, 2000 онд шавь Сансархүү олон улсын хүрэл, улсын хүрэл, хотын хүрэл медаль
2001-2009 онуудад дүүргийн мөнгө, хүрэл медалиудыг удаа дараа
2011 онд хот, дүүргийн аваргын алтан медалиудыг хүртжээ.
 Гавьяа шагнал
1996 онд “ Заах аргач багш ” цол, тэмдэг
1998 онд мэргэжлийн “ Тэргүүлэх ” зэрэг
1999 онд Засаг даргын “ Баярын бичиг ”
2000 онд “ Боловсролын тэргүүний ажилтан ” цол, тэмдэг
2006 онд Монголын багш нарын холбооны “ Хас одонт ” хүндэт тэмдэг
2012 онд сургуулийн оны “ Хөдөлмөрийн аварга багш ” –аар тус тус шалгарчээ.


       Шийхар ДоржсэмбэDorjsembee copy
 Багш Ш.Доржсэмбэ нь 1978 онд Баянхонгор аймагт төрсөн. 1986-1996 онд Баянхонгор  аймгийн 1-р арван жилийг, 1996-2000 онд УБИС-ийг төгсч, математикийн багш мэргэжил  эзэмшижээ.
       Хөдөлмөрийн замнал
 Тэрээр 2000 оноос эхлэн Улаанбаатар хотын анхны хувийн бүрэн дунд сургуулиудын нэг “  Эхлэл ” сургуульд математикийн багшаар ажиллаж байна.
        Багш, сурагчдын амжилтаас
 2002 оны “ Сургуулийн хөдөлмөрийн аварга ” багш Ш.Доржсэмбийн математикч сэтгэлгээ,  ертөнцийн олон өнгийг ялгах чадвар нь шавь нараа амжилтын оргил өөд хөтөлсөөр байна.  Түүний шавь нар 2000-2012 онуудад улс, хот, дүүргээс 15 алт, 11 мөнгө, 3 хүрэл медалийг  хүртсэн. Ш.Доржсэмбэ нь дүүргийн математикийн олимпиадын 9 удаагийн аварга, хотын  матемтаикийн олимпиадын 1 алт, 2 мөнгөн медальт, дүүргийн мэдээлэл зүйн олимпиадын 3 удаагийн аварга, хотын мэдээлэл зүйн олимпиадын 2 удаагийн аварга, математикийн багш нарын мэргэжлийн ур чадварын уралдаанд 3-р байрыг тус тус эзэлжээ.
Бүтээлүүд
“ Хорвоогийн гайхамшиг нь хүн, хүний гайхамшиг нь ухаан ” гэдэг. Ухаанаар бүтсэн бүхэн гайхалтай ололт, амжилтыг дагуулдаг. Багш хүний шавьдаа үлдээх өмч нь мэдлэгээс гадна “ Ном ” хэмээх эрдэнэсийн авдар. Тэрээр нас залуу ч нэгэн насны буяныг бүтээгээд эхэлжээ. Алгебр ба анализын эхлэл 9,10,11-р анги ( хамтын бүтээл), “ Тэнцэтгэл биш ” (хамтын бүтээл), 8х100 математикийн тест (хамтын бүтээл) бүтээлүүдийг сурагчдынхаа гарт хүргээд байна.
Гавьяа шагнал
Боловсролын салбарт ажилласан сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийг үнэлж

2003 онд “ Тэргүүний залуу ” алтан медаль
2004 онд “ Дүүргийн ажил мэргэжлийн аварга ”
2005 онд “ Хүүхэд эрдэнэ ” алтан медаль
2008 онд  “ Арга зүйч ” цол тэмдэг
2011 онд “ Боловсролын тэргүүний ажилтан ” цол, тэмдгээр шагнажээ.

Munguntsetseg copy

Сүхбаатар Мөнгөнцэцэг    

С.Мөнгөнцэцэг  нь Дархан хотод төрсөн. 1992 онд Дархан хотын  арван жилийн III дунд суургууль дүүргэж, 1997 онд УБИС сургуулийг Түүх Нийгмийн ухааны  багш   мэргэжлээр төгссөн.
   

 Хөдөлмөрийн замнал

1997-2000 онд Дархан хотын МБШГС-тай 7-р дунд  сургууль
2000-2007 онд Дархан хотын “ Оюуны Ирээдүй ” цогцолбор сургууль

2010-2014 онд Нийслэлийн “ Эхлэл ” бүрэн дунд сургууль

Гавьяа шагнал

2001 онд Заах аргач Зэрэг

2003 онд Арга зүйч багш цол тэмдэг

2004 онд Дархан Уул аймгийн ТНУ олимпиад  1 байр, алтан медаль

2004онд “ Багшийн алдар ” цол тэмдэг

2007 онд НАХ “ Хүүхдийн анд  ” алтан медаль

 

Batjargal copyЦэнд-Аюуш Батжаргал

Ц.Батжаргал  нь Завхан аймгийн Цэцэн Уул суманд төрсөн. 1996 онд Улаанбаатар  хотын  арван жилийн 31-р дунд суургууль дүүргэж, 1998 онд УБК-ийн сургуулийг Бага ангийн  багш   мэргэжлээр төгссөн. 2000 онд УБИС-ийг Математикийн багш мэргэжлээр төгссөн.
   

 Хөдөлмөрийн замнал

2000-2001 онд Улаанбаатар хотын 31-р дунд  сургууль

2002-2014 онд Нийслэлийн “ Эхлэл ” бүрэн дунд сургууль

 

Гавьяа шагнал

2009 онд Арга зүйч багш цол тэмдэг

2012 онд МХО “ Хүүхэд эрдэм ” алтан медаль

Бүтээл

2011 онд 2-р ангийн Математикийн хичээлийн дасгал ажлын ном

 

Altangerel copy

 

Дүгэрсүрэн Алтангэрэл

Д.Алтангэрэл  нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 1993 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р арван жилийн сургууль дүүргэж, 1997 онд УБИС Урлал техникийн багш мэргэжлээр төгссөн.

 Хөдөлмөрийн замнал

2006-2014 онд Нийслэлийн “ Эхлэл ” бүрэн дунд сургууль

Гавьяа шагнал

2010 онд Нийслэлийн “ Эрүүл амьдаръя ” зургийн уралдаанд 1, 2 байр

2012 онд Б.Сарантуяа багшийн нэрэмжит сургуулийн хөтөлбөрийн уралдаанд I байр

 

Bayartsetseg copy

 

Мөнхбат Баярцэцэг

М.Баярцэцэг  нь Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. 2007 онд Орхон аймгийн Наран цогцолбор сургууль дүүргэж, 2011 онд МУБИС  Бага ангийн  багш   мэргэжлээр төгссөн.   

 Хөдөлмөрийн замнал

2011-2014 онд Нийслэлийн “ Эхлэл ” бүрэн дунд сургууль

Гавьяа шагнал

2012 онд МХО “ Хүүхэд эрдэм ” алтан медаль

 

 

 


очирооБат-Эрдэнэ Очиржанцан

Б.Очиржанцан нь Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. 2010 онд Архангай аймгийн Хотонт сумын С.Данзангийн нэрэмжит сургууль дүүргэж, 2014 онд Аврага дээд сургуулийг Биеийн тамир, Эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн.

Хөдөлмөрийн замнал

2014-2016 онд Нийслэлийн “Эхлэл” бүрэн дунд сургууль

Гавьяа шагнал

2011-2014 онд Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах Волейболын тэмцээний 4 удаагийн аварга

Волейболын II зэрэгтэй.

2015 оны Биеийн тамирын багш нарын хотын аварга шалгаруулах Волейболын тэмцээнд мөнгөн медаль

2015 онд Баянгол дүүргийн ойн медаль

 

 

уубаБатнасан Ууганбаяр

Б.Ууганбаяр нь Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Сонгино хайрхан дүүргийн 76-р сургууль дүүргэж, 2012 онд Хөгжим бүжгийн коллеж Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн.

 Хөдөлмөрийн замнал

2015-2016 онд Нийслэлийн “Эхлэл” сургууль

Гавьяа шагнал

2015 онд Нийслэлийн соёл урлагийн газрын нэрэмжит шагнал.

 

 

 

Доржсүрэнандиан Нандинчимэг

1989 онд Ховд аймагт төрсөн. 2007 онд Улаанбаатар хотын 105-р сургуулийг дүүргэж, 2015 онд МУБИС-ийн НХУС-ийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн.

 Хөдөлмөрийн замнал

2015-2016 онд Нийслэлийн “Эхлэл” сургууль

Гавьяа шагнал

2014 онд НХУС-ийн багшлах ур чадварын уралдаанд I-р байр

 

 

 

амарааБямбадорж Амаржаргал

Б.Амаржаргал нь Ховд аймагт төрсөн.2009 онд Ховд аймгийн 11-н жилийг дүүргэж, 2014 онд МУБИС Бага ангийн багш мэргэжлээр төгссөн.

 Хөдөлмөрийн замнал

2015-2016 онд Нийслэлийн “Эхлэл” сургууль

 

 

 

 

 

сараа00Оюунжаргалын Сарангэрэл

О.Сарангэрэл нь Өвөрхангай аймаг Хайрхан дулаан суманд төрсөн. 2011 онд Хайрхан дулаан сумын сургуулийг дүүргэж, 2015 онд МУБИС-ийн Физик электроникийн багш мэргэжлээр төгссөн.

Хөдөлмөрийн замнал

2015-2016 онд Нийслэлийн “Эхлэл” сургууль